Milee-ийн Үйлчилгээний нөхцөл

Танилцуулга

  1. Ерөнхий зүйл
  2. Бүртгэл
  3. Үйлчилгээг ашиглах эрх
  4. Гадаад улсаас ашиглах
  5. Бүтээгдэхүүн, үйлчилгээ
  6. Төлбөр тооцоо, буцаалт
  7. Хэрэглэгчийн эрх, үүрэг
  8. Үл зөвшөөрөх үйлдэл
  9. Бүртгэлийг цуцлах
  10. Хүртээмжтэй байдал
  11. Мэдээллийн хамгаалалт ба нууцлал
  12. Оюуны өмчийг хамгаалах
  13. Маргаан шийдвэрлэх
  14. Баталгаа үл гаргах тухай
  15. Хариуцлага
  16. Шинэчлэл өөрчлөлт
  17. Бусад
  18. Холбоо барих

Холбогдох бусад бодлого, журам

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Хувилбар ....

Бодлогын хүчин төгөлдөр болох огноо: ……………….

Танилцуулга

Milee аппликэйшн-д тавтай морилно уу! Бидний зорилго бол хувь, хүн хуулийн этгээдийн үнэ цэнтэй сургалт, хичээлүүдийг хэрэглэгчдэдээ онлайнаар хүргэж, дэлхийн хаанаас ч суралцахад туслах юм. Манай Milee аппликэйшныг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байгаа болно

  1. Ерөнхий зүйл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Milee аппликэйшн (цаашид “Milee”-гэх ) үйлчилгээнд мөрдөгдөх нөхцөл, журмыг тогтоож, үйлчилгээг ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь та болон Milee-ийн хооронд байгуулж буй гэрээ бөгөөд үүгээр та Үйлчилгээний нөхцөл болон энд дурдсан бусад журам, бодлогыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна.

“Бүртгэл” гэж хувь хүн эсвэл байгууллага, аж ахуйн нэгж Milee үйлчилгээг авахын тулд үүсгэсэн бүртгэлийг хэлнэ.
“Хэрэглэгч” гэж Milee-д имэйл хаяг, утасны дугаараараа бүртгэл үүсгэсэн эсэхээс үл хамааран Milee-г татан авч зочилж буй болон бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж буй хэн бүхнийг хэлнэ.
“Контент” гэж Milee болон бүтээл, контент бүтээгчдээс бүтээн Milee-д байршуулсан тодорхой формат бүхий мэдээлэл
“Эрх эзэмшигч” гэж Milee-д байршсан бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэх бусад хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг
“Төлбөртэй бүтээгдэхүүн үйлчилгээ” гэж уг контентыг үзэх, сонсох, уншихын тулд төлбөр төлөх шаардлагатай контент, үйлчилгээг хэлнэ.
“Төлбөргүй бүтээгдэхүүн үйлчилгээ” гэж уг контентыг үзэх, сонсох, уншихын тулд төлбөр төлөх шаардлагагүй контент, үйлчилгээг хэлнэ.

  1. Бүртгэл

Milee үйлчилгээг ашиглахын тулд та Milee-д бүртгэл үүсгэх бөгөөд шаардагдах мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай ба мэдээллийн үнэн зөв байдал, өөрчлөлт шинэчлэлийг хэрэглэгч хариуцна. Та бүртгэл үүсгэхдээ худал мэдээлэл оруулах, өөр хүний нэр, эсвэл хуурамч бичиг баримт ашиглан бүртгүүлснээс үүдэн гарах үр дагаврыг Milee хариуцахгүй.
Бүртгэл үүсгэхийн тулд танаас имэйл, утасны дугаар, нууц үг, зураг, байршил, картын мэдээлэл (шаардлагатай тохиолдолд) зэргийг шаардаж болох ба хэрэглэгч и-мэйл хаяг эсхүл Google mail, Apple id буюу гуравдагч талын үйлчилгээг ашиглан бүртгэл үүсгэж болно. Гуравдагч талын үйлчилгээний найдвартай байдал нь Milee-ийн хариуцлага биш болно.
Хэрэглэгч өөрийн үүсгэсэн бүртгэлийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, өөр хэн нэгэн ашиглахаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийг буруу бөглөсөн эсвэл энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй, ойлгоогүй, анхааралтай танилцах үүргээ биелүүлээгүй нь хэрэглэгчийг аливаа үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэрвээ та хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаж байвал Milee үйлчилгээг ашиглахгүй байх эрхтэй.

  1. Үйлчилгээг ашиглах эрх

Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр бид танд хувийн, арилжааны бус хэрэглээнд зориулсан, хязгаарлагдмал, бусдад шилжүүлэх боломжгүй, онцгой бус, хүчингүй болгох эрхтэйгээр Milee үйлчилгээг ашиглах эрхийг олгоно.
7-14 насны хэрэглэгч нь тус апп-г ашиглах хүсэлтэй бол тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ нь бүртгэл үүсгэж, тухайн насанд хүрээгүй хэрэглэгч нь хууль ёсны төлөөлөгчийн хяналт дор хэрэглэнэ. Харин 14-18 насны хэрэглэгч нь тус апп-г ашиглах хүсэлтэй бол өөрөө бүртгэл үүсгэж, өөрийн насанд тохирох үйлчилгээг ашиглаж болно.

Milee аппликэйшныг татаж аван, манай үйлчилгээнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэн, энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, нэвтэрснээр үйлчилгээг ашиглах эрх үүснэ.
Milee болон вэбсайт нь Milee-ийн өмч бөгөөд ямар нэгэн хууль бус, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийнүйлчилгээ авах эрхийг хаах, гэрээг цуцлах үндэслэл болно. Ийнхүү үйлчилгээ авах эрхийг хаасан, гэрээг цуцалсан тохиолдолдMilee үйлчилгээг дахин ашиглах боломжгүй.
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас, үүнд: газар хөдлөлт, үер усны гамшиг, хар салхи, газар хөдлөлт, гал түймэр, цар тахал болон зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан үймээн, жагсаал цуглаан, онц байдал зарласан болон дэлхий дахины интернэт цахим орчны өөрчлөлтийн улмаас үйлчилгээ доголдох, тасалдах эрсдэл үүсч болзошгүй.. Дээрх тохиолдолд Milee хариуцлага хүлээхгүй болно.

  1. Гадаад улсаас ашиглах

Milee Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийг хамгаалах тухай хууль, болон бусад олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
Хэрвээ та гадаад улсаас Milee үйлчилгээг ашиглах бол дээрх дүрэм журмыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой.
Milee-ийгтатах, үйлчилгээг ашиглах, контент-д хандах боломж нь зарим бүс нутаг, хууль эрх зүйгээс хамааран хязгаарлагдмал байж болох буюу Milee үйлчилгээг эсвэл үйлчилгээний хэсгийг аль нэг бүс нутаг, улсад хүргэх боломжгүй байж болно. Энэ тохиолдолд Milee болон түүний хамтрагчид, хамтрагч байгууллагын ажилтнууд, гэрээлэгчид энэхүү нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй.

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Хэрэглэгч та бүхэн Milee-р дамжуулан эрх эзэмшигчдийн бүтээн бий болгосон сургалт, хичээл, зөвлөмж, гарын авлага, зааварчилгаа материалуудыг хүлээн авч үзэх, сонсох, унших, аппликэйшн дээрээ татаж авах, мөн бусад хэрэглэгчдийн бүтээсэн, нийтэлсэн агуулга контентуудыг хүлээн авна. Milee нь тэдгээр эрх эзэмшигчдийн үүсгэн Milee дээр байршуулсан контент материалууд таны хөдөлгөөнт төхөөрөмж, компьютер, гар утас, түүний доторх файлыг гэмтээж болзошгүй хортой програм хангамж, эсвэл вирусээс ангид байх баталгаа өгөхгүй.

Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар төлбөр төлсөн боловч үйлчилгээ идэвхжээгүй бол бидэнд мэдэгдэнэ үү.

  1. Төлбөр тооцоо, буцаалт

Milee-ийн сургалт, контентууд төлбөртэй болон төлбөргүй байж болно. Сургалт, контентуудын төлбөрийн хэмжээг эрх эзэмшигч тогтоох бөгөөд Milee эрх эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр бүтээгдэхүүн үйлчилгээ, контентын үнэ төлбөрийг өөрчлөх бүрэн эрхтэй. Контентын төлбөр бүс нутгаас шалтгаалан өөр өөр байж болно.
Хэрэглэгч Milee дээр заасан төлбөрийг бүрэн төлснөөр тухайн сургалт, контентыг үзэх эрх нээгдэнэ. Төлбөрийн мэдээллийг хэрэглэгчид захиалга хийхээс өмнө тодорхой харуулна.
18 нас хүрээгүй хэрэглэгч худалдан авалт хийх бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сургалт, контент худалдан авалт хийнэ. Milee нь эцэг эх, асран хамгаалагч хяналтын үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах үр дагаварт хариуцлага хүлээхгүй.

Төлбөр төлсөн баримтыг имэйл-р нь хүргүүлнэ.
Дараах тохиолдолд төлбөрийн буцаалт хийнэ. Үүнд:

Дараах тохиолдолд төлбөрийн буцаалт хийхгүй. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэрэглэгч Milee-ийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт гаргах, аппликэйшнын хэрэглээтэй холбоотой тусламж авах, Milee-д үүсгэсэн бүртгэлээ устгах, өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзвэл хууль, шүүхийн байгууллагад хандах эрхтэй. Хэрэглэгч Milee-г зөвхөн хувийн хэрэглээнд ашиглах ба эрх эзэмшигчид болон бусад оролцогч талуудын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх үүрэгтэй.
Milee үйлчилгээг ашиглах явцад бусдын нэр хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэж, аливаа зүй бус хэллэг хэрэглэх, бусдын нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжлох, өөрийн үзэл бодлыг тулгахыг хориглоно. Хэрэглэгч Milee үйлчилгээг олон нийтэд түгээн, сурталчлах тохиолдолд бидний лого, барааны тэмдэг, зохиогчийн эрх бүхий материалыг зөвшөөрлийн үндсэн дээр манай brandbooк-д заасан стандартын дагууашиглах эрхтэй..
Хэрэглэгчийн Milee ашиглах явцдаа санаатай болон санаандгүй үүсгэснээс үл хамааран Milee-д бий болгосон, постолсон бүх агуулгыг (үүнд: сэтгэгдэл, чат, пост нийтлэл, зөвлөмж, тэмдэглэл, үнэлгээ, гэрийн даалгавар, зураг, видео гэх мэт) хэрэглэгчийн контент гэнэ. Хэрэглэгч өөрийн бий болгосон контенттой холбоотой доорх үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Үл зөвшөөрөх үйлдэл

Milee-г ашиглах явцад доор дурдсан үйлдлүүдийг хориглох ба энд дурдсанаар хязгаарлагдахгүй болно.Үүнд:

Хэрэглэгч та Үйлчилгээний нөхцөл болон дагалдах журам, бодлогуудад заасныг зөрчсөн, эсвэл хууль бус үйлдэл хийх тохиолдолд бид таны бүртгэлийг цуцлах, түр хугацаагаар хаах эрхтэй. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр Milee үйлчилгээг ашиглахаас татгалзаж бүртгэлээ цуцлах эрхтэй ба та өөрийн бүртгэлийг цуцалж Milee-ийг ашиглахаа больсноор энэхүү Үйлчилгээний нөхцөл болон бусад дагалдах журам, бодлогоор танд олгосон эрх мөн дуусгавар болно. болох ч Оюуны өмчийн эрх, Хохирол барагдуулах, Баталгаа үл гаргах, Хариуцлага болон хохирлыг хязгаарлах, Маргаан шийдвэрлэх, Захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зүйл заалтууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.

  1. Хүртээмжтэй байдал

Хэрэглэгчийн ялгаатай байдлыг хүндэтгэж, Milee-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт контентыг бүх хэрэглэгчид ижил тэгш үзэх, суралцах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан текстийн хэмжээг тохируулах, өнгөний ялгааг өөрчлөх боломж, дэмжлэг үзүүлэх технологитой нийцсэн байх, аудио болон видео агуулгад хадмал текст, эсвэл бичгэн тайлбар санал болгох зэрэг арга хэмжээнүүдийг авна. Хэрэв танд Milee-г ашиглахад хүртээмжтэй байдалтай холбоотой асуудал тулгарвал бидэнд хандана уу.

  1. Мэдээллийн хамгаалалт ба нууцлал

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд үйлчилгээ үзүүлэх, сайжруулах зорилгоор зөвхөн шаардлагатай мэдээллийг цуглуулж, тодорхой хугацаанд хадгална. Бүх мэдээлэл дамжуулалтыг шифрлэлтээр хамгаалах ба үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл болон хуулийн шаардлагаас бусад тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй.
Milee үйлчилгээгээ болон контент, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн хандалт, үйл хөдлөл, сургалтын бүртгэл зэрэг мэдээллийг цуглуулдаг бөгөөд энэ нь зөвхөн Milee-ийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдана. Таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, түгээхтэй холбоотой дэлгэрэнгүйг манай Нууцлалын бодлого-оос уншиж танилцана уу.

  1. Оюуны өмчийг хамгаалах

Milee-д байршсан сургалт контентуудын оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэлтэй эсэхийг Milee баталгаажуулж, шалгах үүрэггүй бөгөөд өөрийн бүтээсэн бүтээл, сургалт, контентын оюуны өмчийн зөрчилгүй байх асуудлыг эрх эзэмшигчид хариуцдаг.
Таны болон бусдын оюуны өмчийг хамгаалахтай холбоотой манай Оюуны өмчийг хамгаалах бодлого-ыг анхааралтай уншиж танилцана уу. Хэрэв таны оюуны өмчийн эрх зөрчигдсөн гэж үзвэл бидэнтэй нэн даруй холбогдоно уу.

  1. Маргаан шийдвэрлэх

Хэрэглэгч, MIlee-ийн хооронд гарсан аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Хэрэв зөвшилцөл үр дүнд хүрэхгүй бол хууль тогтоомж, Үйлчилгээний нөхцөл,Гомдол санал хүсэлт шийдвэрлэх журам-д заасныг тус тус баримталж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.Хариуцлагыг хязгаарлах тухай - Ямар ч тохиолдолд Milee, түүний хамаарал бүхий этгээдүүд, гэрээлэгчид, ажилтнууд, төлөөлөгчид, хамтрагч, лиценз олгогч, нийлүүлэгч гуравдагч талууд нь энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй холбоотойгоор үүссэн эсвэл Milee, дээрх материал, бүтээл, контентыг ашигласанаас үүдсэн, түүнчлэн Milee болон түүний эрх бүхий төлөөлөгч хохирол учирч болзошгүй талаар мэдсэн эсэхээс үл хамааран Milee-тай харилцан хамааралтайгаар үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй болно.

  1. Баталгаа үл гаргах тухай

Milee, түүний хамаарал бүхий этгээд, хамтрагч болон нийлүүлэгчид нь хэрэглээний зохимжтой байдал, аливаа зорилгод нийцтэй байдал, өмчийн эрхийн зөрчилгүй байдал зэрэгтэй холбоотой бүхий л төрлийн үйлдэл, эс үйлдэхүйд баталгаа гаргаагүй болно. Milee-р дамжуулан олж авсан бичгэн болон аман хэлбэрийн зөвлөгөө, мэдээлэл нь ямар нэгэн баталгаа болохгүй.

  1. Хариуцлага

Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөс үүдэлтэй аливаа маргааныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол Улсын Олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ.. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Milee эсвэл бусдад хохирол учруулсан бол тухайн хохирлыг хариуцан барагдуулах үндэслэл болж болно.
Эрх эзэмшигчид болон Milee-ийн зүгээс доорх үйлдэл гаргахгүй. Гаргасан тохиолдолд холбогдох хариуцлага хүлээх үндэслэл болж болно.

Milee энэхүү Үйлчилгээний нНөхцөл болон апп-н онцлогийг өөрчлөх, хэрэглэгчийн шинэ шаардлага нэмэх, үйлчилгээг хэсэгчлэн болон бүрэн устгах, хаах эрхтэй ба аппликэйшн болон вэбсайт дээр шинэчлэгдсэн хувилбар байршсанаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Иймд Үйлчилгээний нөхцөл болон шинэ мэдэгдлүүдтэй тогтмол хугацаанд орж шалгаж байхыг хэрэглэгчиддээ зөвлөж байна.
Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт, Milee-ийн өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаяг эсвэл вэбсайт, аппликэйшнаар дамжуулан тухай бүрт мэдээлэл хүргэнэ.

  1. Бусад

Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хууль эрх зүйн болон аливаа шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болвол энэ нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон бусад бодлого журмаар танд олгосон эрх, лицензийг та бусдад дамжуулж, шилжүүлэхийг хориглоно. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон дагалдах бодлого, журмууд нь Milee болон хэрэглэгч таны хооронд байгуулж буй Гэрээ бөгөөд Milee-ийн зүгээс өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд хэвээр мөрдөгдөнө.

  1. Холбоо барих

Танд санал хүсэлт байвал бидэнтэй info@milee.mn хаягаар холбогдоно уу.

Milee-г сонгосонд баярлалаа!

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

Хувилбар ....

Бодлогын хүчин төгөлдөр болох огноо: ……………….

Зорилго

Энэхүү бодлого нь Milee-ийг бүтээгч лиценз эзэмшигч, сургалт контент нийлүүлэгчид (цаашид “эрх эзэмшигчид” гэх) болон хэрэглэгчид хоорондын оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой харилцааг зохицуулах, талуудын эрхийг хамгаалах зорилготой.

Хэрэглэгч та манай Үйлчилгээг ашигласнаар энэхүү бодлогод тодорхойлсны дагуу бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх, Оюуны өмчийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой ба хэрвээ зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болж болно.

  1. Оюуны өмч

Олон Улсын Оюуны Өмчийн Байгууллагын тодорхойлсны дагуу "оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн биет бус обьектууд, шинэ нээлт, урлагийн бүтээл, барааны тэмдэг, нэр, бэлэг тэмдэг, загвар дизайн, зураг зэргийг ойлгоно.

Milee-ийн үйл ажиллагааны хүрээнд оюуны өмчид дараах зүйлс багтахаар тодорхойлж байна. Үүнд:

Milee-ийноюуны өмчийн эрх нь түүний патент, лиценз эзэмшигчдэд харьяалагдах ба холбогдох хуулиар хамгаалагдана. Milee-ийн лиценз, оюуны өмчийн бүтээл болон хамтрагч түншүүд, эрх эзэмшигчдийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдэл гарвал хуулийн байгууллагад мэдэгдэнэ. Milee-д байршсан сургалт контентуудын оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэлтэй эсэхийг Milee баталгаажуулж, шалгах үүрэггүй бөгөөд өөрийн бүтээсэн бүтээл, сургалт, контентын оюуны өмчийн зөрчилгүй байх асуудлыг эрх эзэмшигчид хариуцдаг.

  1. Хууль бус үйлдэлд авах арга хэмжээ

Хэрэглэгч удаа дараа Оюуны өмчийн хууль тогтоомжийг зөрчвөл хэрэглэгчийг эхний ээлжид сануулж, цаашид аппликэйшн ашиглах эрхийг түр эсвэл бүр мөсөн хязгаарлана. Хууль бус үйлдлийг хуулийн дагуу Оюуны өмчийг хамгаалах байгууллагад мэдэгдэх ба бүтээлийн зохиогчид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

  1. Хэрэглэгчдэд өгөх зөвлөмж

Milee-ийнҮйлчилгээний нөхцөл, ашиглах эрхийн нөхцөлийг анхааралтай уншиж танилцан, контент бүтээгчдийг дэмжиж, контентыг зүй зохистой ашиглана уу.

Хэрэглэгч таны зохиогчийн эрх зөрчигдсөн гэж үзвэл бидэнд мэдэгдэнэ үү. Санал мэдэгдэлд багтаах зүйлс:

Хуурамч гомдол мэдэгдэл гаргах нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болж болзошгүйг анхаарна уу.

  1. Шинэчлэл өөрчлөлт

Бид энэхүү Оюуны өмчийг хамгаалах тухай журмыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй ба аппликэйшн болон вэбсайт дээр шинэчлэгдсэн хувилбар байршсанаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Шинэчлэлийг Milee вэбсайт, аппликэйшнаар, эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаар мэдэгдэнэ.

Холбоо барих

Хэрэв танд энэхүү Оюуны өмчийг хамгаалах бодлоготой холбоотой санал хүсэлт байвал бидэнтэй info@milee.mn хаягаар холбоо барина уу.

ХЭРЭГЛЭГЧИЙН ДАГАЖ МӨРДӨХ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

Хувилбар ....

Бодлогын хүчин төгөлдөр болох огноо: ……………….

  1. Зорилго

Энэхүү “Хэрэглэгчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ” нь Milee үйлчилгээг авагч, сургалт, контентыг үзэж судалд буй хэрэглэгчид, үр шимийг нь хүртэгсдийн Milee үйлчилгээний эерэг туршлагыг өсгөхийн тулд дараах стандартыг мөрдүүлэх зорилготой.

  1. Ерөнхий нөхцөл

Хэрэглэгч нэвтрэхээс эхлээд сургалт, контентыг үзэж дуусгах хүртэл Milee дээрх бүх академик үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдөнө. Академик үйл ажиллагаа нь хичээл сургалтын материалыг үзэх, шалгалт, асуулт хариулт, хамтран суралцагчдын үнэлгээ, хэлэлцүүлгийн самбар дээрх оролцоонууд, төслүүд, цахим хэрэгслүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагааг багтаана. Мөн аппликэйшнаас гадуур хичээлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдлүүдийг ч хамаарч болно.

Milee Үйлчилгээний нөхцөл, тухайн хичээл сургалтыг боловсруулсан эрх эзэмшигч, багш сургагчийн шаардлага эсвэл аппликэйшны бодлогыг зөрчсөн, үнэн зөв байдалд харшлах үйлдлүүдийг зөвшөөрөлгүй гэж тооцно.

  1. Үл зөвшөөрөх үйлдэл

Хэрэглэгч идэвхжүүлсэн сургалтынхаа бодлогыг эсвэл сургагч, багшийн зааварчилгаа, хөтөлбөрт заасан тодорхой шаардлагыг зөрчих, хичээл, сургалтын материалын зохиогчийн эрхийг зөрчих, эсвэл бусдын судалгааны материал, эх сурвалжийг хууль бусаар ашиглах, эх сурвалжийг дурдалгүй өөрийн мэт тайлбарлах замаар сургалтын явцад даалгавар, бие даан гүйцэтгэх ажилбаруудыг шударга бус байдлаар хийх, хамгаалахыг оролдохыг хориглох бөгөөд дараах үйлдлүүдийг үл зөвшөөрөх үйлдэлд тооцно.Үүнд:

Энд дурдаагүй өөр үйлдлүүд мөн тодорхой хичээл эсвэл сургалтын хүрээнд зөрчилд тооцогдож болно.

  1. Хамтран суралцагчийн үнэлгээ

Хамтран суралцагчийн үнэлгээ гэдэг нь таны хийсэн бие даалт, эргэцүүлэл, санаа, төсөл, эссээ зэрэгт бусад хамтран суралцагч үнэлгээ өгөхийг хэлнэ. Зохих оноогоо авахын тулд та бусдын хийсэн даалгаварт үнэлгээ өгөх, эсвэл зохих тооны хамтран суралцагчаас үнэлгээ авсан байхыг шаардаж болно.

  1. Форум, хэлэлцүүлэг

Суралцагсдийн хэлэлцүүлэг өрнүүлэх Форум хэсэг нь нийтийн нээлттэй талбар тул нийт хэрэглэгч, суралцагч та бүхэн бичиж буй сэтгэгдэл, илгээж буй бие даалт, гэрийн даалгавар зэрэгтээ бусдыг хүндэтгэн, ёс зүйтэй оролцохыг бид хүсэж байна. Та форум, хэлэлцүүлэгт оруулсан бусдын санаа, сэтгэгдэл, материалыг ашиглах, түгээх бол заавал уг агуулгыг үүсгэсэн хэрэглэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглана уу.

  1. Үр дагавар

Суралцагчийн ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ, хор хохирол, тухайн суралцагчийн өмнөх сургалтын түүх, зан байдалд үндэслэн Milee хариу арга хэмжээ авна. Энэхүү Ёс зүйн хэм хэмжээг зөрчин сургалтаас хасагдсан, контент, аппликэйшнд хандах эрхгүй болсон хэрэглэгчид төлбөрийг буцаан олгохгүй. Ёс зүйн стандартыг зөрчсөн гэж үзэн сургалтаас хасах, хандах эрхийг хязгаарлах шийдвэр нь тухайн сургалт, контентыг бүтээгч эрх эзэмшигчийн шийдвэр байдаг.

  1. Хүсэлт гаргах

Та өөрийн бүтээлээ Ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тухай хүсэлт гаргах эрхтэй ба үүнийгээ нотлох үүрэгтэй. Тухайн сургалтын эрх эзэмшигчид болон Milee таны хүсэлтийг хүлээж аван, нэг талыг бариагүй, шударга, ил тод хяналт шалгалт явуулах ба танд хариу мэдэгдэх болно. Хэрэглэгч та бүхэн хэн нэгэн Суралцагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ болон Үйлчилгээний нөхцөлд заасан журмыг зөрчиж ёс зүйгүй үйлдэл гаргаж таны эрхийг зөрчсөн гэж үзвэл бидэнтэй info@milee.mn хаягаар холбогдоно уу.

  1. Шинэчлэл өөрчлөлт

Бид энэхүү Суралцагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй ба аппликэйшн болон вэбсайт дээр шинэчлэгдсэн хувилбар байршсанаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Шинэчлэлийг Milee вэбсайт, аппликэйшнаар, эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаар мэдэгдэнэ.

ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Хувилбар ....

Бодлогын хүчин төгөлдөр болох огноо: ……………….

  1. Зорилго

Энэхүү Гомдол, санал хүсэлт шийдвэрлэх журам нь Milee үйлчилгээний хэрэглэгчид, үр шимийг нь хүртэгсэд болон олон нийтийн санал гомдлыг хүлээн авч ил тод, шударга, хурдан шуурхай байдлаар шийдвэрлэх зорилготой.

  1. Хамрах хүрээ

Энэхүү журам нь Milee үйлчилгээний бүх хэрэглэгчид болон үйл ажиллагааны нөлөөлөлд нь өртсөн бүх этгээдийг хамарна. Хэрэглэгчийн дараах гомдол, санал хүсэлтийг бид хүлээн авч шийдвэрлэнэ. Үүнд:

1) Milee үйлчилгээний чанартай холбоотой
2) Milee-ийн ажилтнуудтай холбоотой
3)

Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлт нь дээрхээр хязгаарлагдахгүй.

  1. Гомдол, санал хүсэлтийн төрөл

Хэрэглэгч, олон нийт бидний бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйл ажиллагаатай холбоотой доорх асуудлуудаар бидэнд гомдол, санал хүсэлт гаргах боломжтой. Үүнд:

Хэрэглэгчид доорх сувгаар бидэнд гомдол, санал хүсэлтээ ирүүлэх боломжтой.

1)

Мөн хэрэглэгч та манай аппликэйшнаар эсвэл вэбсайтаар дамжуулан бидэнд гомдол, санал хүсэлтээ уламжлах боломжтой.

  1. Гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх

1) Хүлээн авч, баталгаажуулах

Хэрвээ хэрэглэгч Milee-аас гомдол, санал хүсэлтийг нь шийдвэрлэсэн байдалд сэтгэл хангалуун бус байвал дахин хүсэлт гаргаж болно. Ингэхдээ доорх дарааллыг баримтална.

  1. Хяналт, тайлагналт

  2. Баримт бичиг хадгалалт: Бид ирсэн гомдол, санал хүсэлтийг хүлээж авсан цаг хугацаа, шалгаж нягталсан байдал, хэрхэн шийдвэрлэсэн, хэрэглэгчид мэдэгдсэн байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийн хамт хадгалж, бүх санал гомдол амласан цаг хугацаандаа шийдвэрлэгдэж буй эсэхэд хяналт тавьж ажиллана.

  3. Тогтмол хяналт: Бид Milee-ийн гомдол, санал хүсэлт шийдвэрлэж буй процесс, дүрэм журмын хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг тогтмол үнэлэн, хэрэгжих боломжтой, ил тод, шударга бодитой байдлыг тогтмол хянаж, байгууллагын дотооддоо тайлагнана.

  4. Ажилтнуудад ур чадвар олгох

Бид бүх ажилтнууд болон хэрэглэгчийн гомдол, санал хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой ажлын байрны ажилтнуудын асуудал шийдвэрлэх, хэрэглэгчийг сонсох, нэг талыг барилгүй, хэрэглэгчийг ялгаварлалгүй шийдвэр гаргах, нууц хадгалах гэх мэт шаардлагатай ур чадварыг сайжруулахад тогтмол анхаарч ажиллана.

  1. Бусад

Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг Milee-ийн үйл ажиллагаа, бизнесийн процессыг сайжруулах зорилгоор цуглуулж, хадгалж, ашиглана. Бид хэрэглэгчийн гаргасан санал хүсэлт, гомдлыг үл тоох, гомдол гаргасан хэрэглэгчийг ялгаварлах хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүх хэрэглэгч ижил тэнцүү байх зарчмыг баримтална.

  1. Шинэчлэл өөрчлөлт

Бид энэхүү Гомдол, санал хүсэлт шийдвэрлэх тухай журмыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй ба аппликэйшн болон вэбсайт дээр шинэчлэгдсэн хувилбар байршсанаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Шинэчлэлийг Milee, эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаар мэдэгдэнэ.

Холбоо барих
Танд гомдол, санал хүсэлт байвал бидэнтэй info@milee.mn хаягаар холбогдоно уу.
Milee-г сонгосонд баярлалаа!