Milee-ийн Нууцлалын бодлого

Milee аппликэйшн (цаашид “Milee”гэх) бол нийгэм дэх шилдэг хувь хүн хуулийн этгээдийн үнэ цэнтэй сургалт, хичээлүүдийг хэрэглэгчдэдээ онлайнаар хүргэдэг үйлчилгээ юм. Энэхүү Нууцлалын бодлогын зорилго нь Milee-ийг ашиглах үед бид таны хувийн мэдээллийг хэрхэн бүртгэх, ашиглах, хадгалах, хамгаалах, хуваалцах болон тэдгээр мэдээллийг хэрхэн удирдахыг тодорхойлно.
Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг Үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглах ба хэрэглэгч та манай Үйлчилгээг ашигласнаар энэхүү бодлогод тодорхойлсны дагуу таны мэдээллийг бүртгэх, хадгалах болон ашиглах зөвшөөрлийг бидэнд өгөхийг зөвшөөрч байна.

  1. Хэрэглэгч таны мэдээллийг дараах шалтгааны улмаас цуглуулах хэрэгцээ, шаардлага бий болдог: :

  2. Хэрэглэгч танд болон эрх эзэмшигч талуудад үйлчилгээгээ тасалдалгүй найдвартай хүргэх үүргээ биелүүлэх.

  3. Хуульд заасан үүргээ биелүүлэх.
  4. Бидний болон бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах: бизнесийн тасралтгүй, найдвартай байдлаа хангаж, тасалдалгүй өсөж хөгжих, аппликэйшны үйл ажиллагааны тасалдалгүй байдлыг хангах, хэрэглэгчийг танин мэдэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, түнш, эрх эзэмшигч нартай урт хугацааны бизнесийн хамтын ажиллагаа тогтоох, дотоод аудит, хяналт шалгалт хийх, хэрэглэгч зөвшөөрөл өгсөн тохиолдолд холбоо барих.

  5. Цуглуулах өгөгдөл, мэдээлэл

Бид хэрэглэгчдээс дараах төрлийн мэдээллийг цуглуулдаг.

  1. Таны зүгээс бидэнд өгөх мэдээллүүд:
  2. Бүртгэлийн мэдээлэл: овог нэр, имэйл хаяг
  3. Форум: суралцагсдын дундах нээлттэй форум хэлэлцүүлэгт оролцож санал сэтгэгдэл, үзэл бодлоо хуваалцахын тулд та бидэнд нэр, имэйл зэрэг шаардагдах хувийн мэдээллээ хуваалцах шаардлагатай.

  4. Milee ашиглалттай холбоотой өгөгдөл, мэдээллүүд:

  5. Сургалтын мэдээлэл: хэрэглэгчийн сургалтын явц, оноо, шалгалтын түүх, үзэж судалсан сургалт, контентууд, авсан сертификатын мэдээлэл зэргийг цуглуулж хадгална.
  1. Бусад эх сурвалжаар дамжуулан цуглуулах мэдээлэл
  1. Өгөгдөл, мэдээлэл ашиглалт

Цуглуулсан өгөгдөл, мэдээллийг дараах зорилгоор ашиглана.

  1. Мэдээлэл хадгалах ба хамгаалах

Бид хэрэглэгчийн мэдээллийг Milee үйлчилгээг үзүүлэх зорилгоор цуглуулж, боловсруулах ба зөвхөн энэхүү зорилгын хүрээнд шаардлагатай хугацаагаар хадгална. Milee үйлчилгээг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хэрэглэгчийн оршин байдаг бүс нутаг, улсаас гадна өөр улсын нутаг дэвсгэр дээр байрлах компьютер, өгөгдөл хадгалах санд дамжуулан хадгалагдаж болно. Бид таны хувийн мэдээллийг энэхүү Нууцлалын бодлогод зааснаас бусад этгээдтэй хуваалцахгүй. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд биет, техникийн болон бусад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд доорх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүнд:

Хэрэглэгч та дараах эрхүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:

Хэрэглэгчийн санал хүсэлт бүрд шуурхай хариу өгөхийг бид зорих бөгөөд зарим тохиолдолд таны хүсэлтийг биелүүлэхэд бид танаас нэмэлт мэдээлэл шаардаж болзошгүйг анхаарна уу.

  • Олон улс хоорондын мэдээлэл хамгаалал
  • Milee үйлчилгээний сервер нь төв ази, Монголтой ойрхон улсад байрлах бөгөөд та Milee үйлчилгээг авахын тулд хувийн мэдээллээ өөрийн оршин буй улсаас гадна илгээж буйгаа анхаарна уу. Тухайн улс нь таны оршин байдаг улсаас өөр хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомж, стандарттай байж болохыг мөн анхаарна уу.

    1. Сургалт, мэдлэг олгох

    Milee нь өөрийн ажилтнууд, аппликэйшн вэбсайтаар дамжуулан контентоо түгээгч хамтрагч түншүүд, эрх эзэмшигчид болон сайн дурын ажилтнууд, гэрээт байгууллагын холбогдох ажлын байруудад энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөмжөөр хангах, мэдлэгжүүлэхэд анхаарч ажиллана.

    1. Шинэчлэл өөрчлөлт

    Бид энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй ба аппликэйшн болон вэбсайт дээр шинэчлэгдсэн хувилбар байршсанаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Шинэчлэлийг Milee , эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаар мэдэгдэнэ.

    1. Холбоо барих

    Хэрэв танд Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй info@milee.mn хаягаар холбогдоно уу.
    Milee-г сонгосонд баярлалаа!